0

Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум болж нэмэгдэнэ

undefined

 Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6-8 мянган иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум
төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан. Үүний 110 тэрбум төгрөгийг Засгийн газраас,
190 тэрбум төгрөгийг Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгож ирсэн.
Зээлийн санхүүжилт өмнөх жилүүдээс буурсан нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтэд
хамрагдсантай холбоотой. ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн
зээлийг зогсоо гэдэг хатуу шаардлага тавьсан. Монголбанк, Сангийн яамны зүгээс
ипотекийн зээлийг зогсоох боломжгүй, иргэдээ орон сууцжуулах нь Засгийн газрын
бодлого гэж үзэн, ОУВС-гийн хэлэлцээрт орсноор тодорхой хязгаарлалттайгаар
ипотекийн зээлийг үргэлжлүүлж байна. Харин энэ оноос ипотекийн зээлийг шинэ
журмаар хэрэгжүүлж байна. Журамд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмье гэдэгт
Сангийн яам, Монголбанкны зүгээс санал нэгдсэн. Монголбанкны хувьд арилжааны
банкуудтайгаа тохирч арилжааны банкууд өөр дээр байгаа мөнгөө ипотекийн зээлд оруулж
байхаар тохиролцсон байна. Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600
орчим тэрбум болж нэмэгдэнэ
. Өнгөрөгч сарын 20-нд Сангийн яам, БХБЯ,
Монголбанк хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн
хамтарсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээний үр дүнд яам Монголбанкыг
шахаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Засгийн газар болон Монголбанк нь
олгосон орон сууцын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт,
ашиглалт, эргэн төлөлтөд хамтарч хяналт тавина. Банкуудад олгосон орон
сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг банк зориулалтын дагуу
зарцуулаагүй, өөрийн эрх ашигт нийцүүлэн ашигласан, шаардлага хангасан иргэний
зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд
Монголбанк тухайн арилжааны банкны санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан
татах, мөн тухайн банкинд эх үүсвэр хуваарилахыг хязгаарлана
гэж Орон
сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн шинэ журамд маш тодорхой тусгаж
өгсөн. Дээрх заалтыг банкууд зөрчсөн тохиолдолд иргэдийн зүгээс Монголбанканд
гомдол гаргах эрх нь нээлттэй.

Эх сурвалж : News.mn

  

   

Ухаалаг хэрэглээ
Зөв сонголт

Мэргэшсэн баг