0

Бидний тухай

Бидны тухай:

undefined

Сайн байна уу?

Эрхэм хүндэт бизнесийг маань хөдөлгөгч хүч болсон хамтрагчид, дагагчид, дэмжигчид, шүүмжлэгч нөхөддөө энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна. Бид та бүхэнтэйгээ чамгүй хугацааг өнгөрөөжээ. Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар өнөөдрийг хүртэл явхад тийм ч хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед хамтдаа зүтгэж, дэмжиж байсанд тань туйлаас талрахлаа.

Аливаа зүйлийн эхлэл бол НЭР байдаг. Ихэнх хүмүүс биднээс “Улаач” гэж яагаад ийм нэр өгсөн юм бэ?, Захирал чинь Бөө юм уу?, эсвэл Бөөгөөс нэр авсан юм уу? нэх мэтээр асуудаг. Үгүй шүүдээ ард түмэн минь. Бид чинь 800 жилийн түүхтэй агуу улс. Чингэс хаанаас улбаатай, хаадын, хаадаас үе уламжлан ирсэн хамгийн эртний шуудан холбооны анхны хэлбэр, хамгийн хурдан мэдээ дамжуулах хэрэгсэл бол мориор өртөөлөн хэл дуулгадаг байсан УЛААЧ нар гэдгийг санаарай. Тиймээс бид өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёлоо 21-р зууны техногийн шинэчлэлтэй хослуулан танд хамгийн хурдан хүрч үйлчлэх арга замыг хэрэгжүүлж буй минь энэ билээ.

Монгол улсын хэмжээнд 4000 орчим үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар бүртгэлтэй байдгаас 94 орчим нь тогтвортой үйлчилгээ явуулдаг гэсэн албан ёсны тоо баримт байдаг байна. Тэдний нэг болон бат бөх, чанартай, тогтвортой , хямд, шуурхай үйл ажиллагаатай олонд танигдсан аж ахуй нэгж байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар амлаж байна.

УНШИГЧ ТАНД БАЯРЛАЛАА.

Хүндэтгэсэн: “Улаач пропертиес” ХХК-ын үүсгэн

байгуулагч Б.СОЛОНГО

Эрхэм зорилго:

  • Хэрэглэгчидийн амар тайван амьдралын баталгаа болсон хувийн орон зайг бүрдүүлдэг ахуйн болон бизнесийн хэрэглээний гол цөм буюу Үл Хөдлөх Хөрөнгөө зарах болон худалдан авахад нь сайн зөвлөгч, сайн хамтрагч байх нь бидний эрхэм зорилго билээ.

Хэтийн зорилт:

  • Манай байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн салбарт дотоод болон гадаадын хэрэглэгчдэд зориулан хамгийн хурдан, шуурхай, шилдэг үйлчилгээ хүргэх, гадаадад амьдрах сонирхолтой үйлчлүүлэгчиддээ хамгийн боломжийн саналаар амьдрах тав тухтай орчиноо бүрдүүлэх боломжийг олгох зорилготой томоохон төслөө хэрэгжүүлж дуусгах зорилт тавин ажиллаж байна.

Биднийг сонгох шалтгаан:

  • Шинэ, залуу хамт олон
  • Туршлагатай удирдлага
  • Шилдэг менежмент
  • Хамтрагч байгууллагууд олон
  • Үйлчилгээний хөлс бага

Ухаалаг хэрэглээ
Зөв сонголт

Мэргэшсэн баг