0

Газрын төлбөр, суурь үнэлгээний талаархи зохиуцуулалт

undefined

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа
шинэчлэн баталсан. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст,
Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар
тогтоосон. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т
“эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын
төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 ам.метр газрын
төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнэ 4 төгрөг болсон. 

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын
албанаас “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох,
итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай
тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч,
Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын
улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд
хэвлэгдэж, www.Legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд
байршсан байна.

Эдгээр ажлуудтай уялдуулан нийслэлийн Газрын албанаас газрын төлбөр
тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны
дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн
гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.  

undefined


Эх сурвалж: Barilga.mn 

Ухаалаг хэрэглээ
Зөв сонголт

Мэргэшсэн баг