0

"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууц ирэх зургадугаар сард ашиглалтад орно

undefined

"Буянт Ухаа 2" хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууц
барилгын ажлын явц болон тус орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр
оруулахдаа сугалаагаар хуваарилах уу эсвэл өөр журмаа шийдэх үү гэдгийг
Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодрууллаа. 
Тэрбээр "Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг  өмнөх журмаар 
заавал өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан бол шинэ журмаар  цахимаар
бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр тогтооно. Одоогоор бүртгэл эхлээгүй 
байна. Орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа Засгийн
газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр  "Буянт Ухаа 2"
хорооллын 972 айлын орон сууцыг "Түрээсийн орон сууц" хөтөлбөр рүү
шилжүүлэх  үү эсвэл худалдан борлуулах уу гэдэг нь шийдэгдсэний
дараагаар бүртгэл эхэлж холбогдох журмууд нь батлагдана. Ирэх
зургадугаар сар гэхэд  ашиглалтад орно. Энэ сарын нэгнээс барилгын
дулаанаа авсан. Одоо дотоод заслын ажлууд хийгдэж байна” гэсэн юм. 

Эх сурвалж : news.mn

Ухаалаг хэрэглээ
Зөв сонголт

Мэргэшсэн баг